Dumuk welcome to | |
Зайны сургалт(математик.12 жилийн III анги)1.Зөрөө тооцох бодлого: Тахий туулайны толгой нийлээд 28, хөл нь 72 бол хэдэн тахиа 8 хэдэн туулай байсан бэ? Бодолт: Бүх амьтныг тахиа байсан гэж сэтгэвэл: 1.28 х 2 = 56 хөл байх ёстой. 2.72 – 56 = 16 хөл илүү. 3.1 туулай, 1 тахианы хөлний тооны зөрөө: 4 – 2 = 2 4.Туулайны тоо: 16 : 2 = 8 5.Тахианы тоо: 28 – 8 = 20 бие дааж бодох бодлого: 1.шувуу гөлөгний хөл нийлээд 112, толгой нь 38 байв. Хэдэн шувуу, хэдэн гөлөг байсан бэ? 2.Тагтаа ба хурганы толгойн тоо 36, тэдний хөл нь нийлээд 72 бол хэдэн тагтаа, хэдэн хурга байсан бэ? 3.30м торго, 40м цэмбэ нийлээд 80000 төгрөг, 1м торго, 1м цэмбэнээс 2 дахин илүү үнэтэй бол тус бүр ямар үнэтэй вэ? Зайн сургалтын хичээл. 2 (монгол хэл.12 жилийн III анги) Монгол хэлний бүтээлч чадвар хөгжүүлэх дасгал. Хувилбар А. Хиаг Хиаг өвс бол дэнж болон эрдүү газар ургадаг учир түүнийг эр өвс буюу хиаг гэдэг. Хиаг нь шим тэжээл сайтай халуун чанартай амтлаг ургамал. Хиаг ширүүн хурц ирмэгтэй, өндөр өтгөн ургадаг. Хиаг нь олон салаа үндэстэй газрын хөрсийг хавж ургадаг. 1.эхэд юуны тухай өгүүлсэн байна вэ? 2.Хиаг ямар газар ургадаг вэ? 3.Хиагийг яагаад эр өвс гэж нэрлэсэн бэ? 4.Дараах асуух үгсийн оронд хиагны 5 шинжийг олж нөхөж бичээрэй. 1. ямар а. Шим тэжээл сайтай 2. ямар б. амтлаг 3.ямар Хиаг в. ширүүн 4. ямар г. хурц 5. ямар д. Халуун чанартай 5.“Хиаг” нь олон салаа үндэстэй газрын хөрсийг хавж ургадаг” гэсэн өгүүлбэрийг ойлгоод зурж үзүүлээрэй. Зайн сургалтын хичээл. 3 (монгол хэл. III анги) сэдэв: Үг ба өгүүлбэр. Хүн юм үзэгдлийг нэрлэсэн үг. (хүнийг нэрлэсэн үг – хэн? Юм үзэгдлийг нэрлэсэн үг – юу? Гэсэн асуултад хариулагдах болохыг санаарай.) Дараах өгүүлбэрүүдийн цэгийн оронд утга санаанд тохируулан хүн, юм, үзэгдлийг заасан үгсийг нөхөж бичээрэй. 1.Бяцхан цагаан ботго ээжийгээ хүлээж ядан гадсаа тойрон буйлна. 2.Халуун наранд шараад ам цангаад байна гэхэд Сувдаа гэр рүүгээ гүйв. 3.Нэгэн алаг шаазгай өндөр модны мөчир дээр суугаад сэргэлэн дуугаар шулганаж байв. (Нөхөх үгс ботго, шазгай, наранд) бие дааж хийх даалгавар: (Нөхөх үгс: шувуу, салхи, нохой, хулганууд, эзэн, бөх) 4.Хаврын урт өдөр сэвэлзүүр . . . . . модны мөчрийг хөдөлгөх төдий сэрчигнэнэ. 5.Бор . . . . энд тэнд жиргэхэд нэг л таатайхан. 6.Энх өвөөтэйгөө зурагтаар . . . . . барилдахыг харж суув. 7.Төрсөн өдрийн . . . . . бол төрүүлсэн ээжийн баяр гэж Бөөмбий хэлээд бүхнээс түрүүн ээжийгээ тэврэн үнсэж гэнэ. 8.Алаг . . . . намайг өмөөрөх мэт Дамдин ахыг боргоон хуцлаа. 9.Жижигхэн . . . . . нүх нүхнээсэ цухуйн час час хийнэ. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 25 -р хуудас Нийт хуудасны тоо: 43 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудЗурагДуу Шүлэг Хууль Мэдээ мэдээлэл тест даалгавар Хичээл Зөвлөмж судалгаа Бие даалт Сургалт Хэрэглэгдэхүүн Сүүлийн бичлэгүүдmoribear Сэтгэлийн булаг Hishigbayr Delgermaa Enhrii Nutgiin jaahan Tseemaa Fifa world south afrika 2010 Univers best songs Nadejda Чи минь байгаа хойно Чинбаяр "Аз жаргалын цэцэг" Төөрч учирсан дурлал Монгол омогшил хэрэглэгдэхүүн 1 хэрэглэгдэхүүн 2 ур ухааны шалгуур Бие дааж ажиллах даалгавар Найзууд |