Dumuk welcome to

зөвлөгөө

14:37 , 2011-03-30 .. Бичигдсэн: Зөвлөмж .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Бага насны хүүхдийн хөгжлийн онцлогоос:

(5 – 6 настны сэтгэлийн хөдөлгөөн)

1. Сайшаа! Бас дахин сайшаа!

Маш их хөдөлгөөнтэй, амархан уйдамхай, үргэлж шинийг эрэлхийлж, шинэ содон зүйлд тэмүүлж байдаг үе. Тоглоом хувцсаа энд тэнд хаялах, , юмны эмх замбарааг алдагдуулахаа тоохгүй. Тэд зөвхөн хөөрүү зангаараа хорвоогийн амьдралтай идэвхитэй танилцдаг. Энэ үед сэдэж санаачилсныг нь дэмжиж, хүссэнээр нь хийлгэх хэрэгтэй. Яг л өөртөө итгэхгүй нь хөгждөг үе учир хүүхдэдээ муу үг дуулгах хэрэггүй. Энэ насанд сайшаал магтаал нь хөгжлийн гол түлхэгч хүч байдаг. Сайшаа. Бас дахин сайшаа. Сайшаалыг харамлах хэрэггүй.

2. Цагаан атаархал хэрэгтэй.

Атаархал хэрэгтэй. Хүүхдүүд элдэв тоглоом, шинэ хувцас, бусад зүйлээрээ үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдөх нь элбэг. Гоё тоглоом, шинэ хувцсаараа хөөрч бардамнахын цаана сайн сайхныг мэдрэх, шинийг сонирхон шохоорхох зөв зан төрх бий. Эцэг эхээсээ шинэ зүйл нэхэж шалгаах нь цөөнгүй. Харин атаархлыг зөв тусгалтай болгохын тулд томчуул, ялангуяа эцэг эхийн анхаарал халамж хэрэгтэй. Хамгийн гол нь зурах дуулах цээжлэх, уран унших зэрэг авьяас чадвараа сорин хөгжүүлэхэд нь “цагаан атархал” -ыг ашиглах хэрэгтэй.

  1. Шударгад сурга.

    Хүүхэд эцэг эх, гэр орныхоо төдийгүй өөрийн нэр төрийг хамгаалах ба ичиж эмээх мэдрэмж нь ухаан суух үетэй зэрэгцэн бүрэлдэж эхэлдэг. Хүүхэд тань цэцэрлэгээс найзынхаа юмыг аваад ирсэн бол маргааш нь уучлал гуйлгаад эргүүлж өгөхийг сануулаарай. Илэрхий мэлзэж, худал хэлбэл тэр даруйд нь зарга шүүхийн оронд хэсэг хугацааны дараа зэмлээрэй. Зөв үйлийг цаг үед нь сайшааж буруу үйлдлийг тухай бүрд нь зоримог зэмлэвэл хүмүүжлийн ач тустай болно.


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 27 -р хуудас Нийт хуудасны тоо: 43 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Зураг
Дуу
Шүлэг
Хууль
Мэдээ мэдээлэл
тест
даалгавар
Хичээл
Зөвлөмж
судалгаа
Бие даалт
Сургалт
Хэрэглэгдэхүүн

Сүүлийн бичлэгүүд

mori
bear
Сэтгэлийн булаг
Hishigbayr Delgermaa Enhrii
Nutgiin jaahan Tseemaa
Fifa world south afrika 2010
Univers best songs Nadejda
Чи минь байгаа хойно
Чинбаяр "Аз жаргалын цэцэг"
Төөрч учирсан дурлал
Монгол омогшил
хэрэглэгдэхүүн 1
хэрэглэгдэхүүн 2
ур ухааны шалгуур
Бие дааж ажиллах даалгавар

Найзууд




:-)
 
xaax